Ерөнхийлөгч ажлын хэсэг байгуулах нь зүйтэй гэж үзэж байна.

Хуучирсан мэдээ: 2010.03.10-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч ажлын хэсэг байгуулах нь зүйтэй гэж үзэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 2010 оны хоёрдугаар сарын 27-оос  гуравдугаар сарын 4-ний өдрийг хүртэл өвөлжилт, хаваржилт хүндэрсэн Баянхонгор, Завхан, Говь-Алтай, Ховд, Увс, Хөвсгөл, Орхон зэрэг нийт долоон аймагт ажиллан, нөхцөл байдалтай танилцаж, малчид, иргэдтэй уулзсан билээ.
Энэхүү томилолтын дүнд, нөхцөл байдалд дүгнэлт хийсний үндсэн дээр, авах арга хэмжээний жагсаалтыг Засгийн газарт хүргүүлэхээр ЕТГ ажиллаж байна.
Түүнчлэн, 2008 оны УИХ-ын сонгуулийн үеэр МАХН, АН-аас амласан 1,5 сая, 1 сая төгрөгийн амлалтыг хэрэгжүүлэхтэй холбоотой санал боловсруулах ажлын хэсэг байгуулах нь зүйтэй гэж Ерөнхийлөгч үзэж байгаа юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж