Хуучирсан мэдээ: 2011.01.25-нд нийтлэгдсэн

Хоёр хүнийг цаазлав

Ираны 2009 оны үймээн. Фото: AFP

Ахмадинежадын эсрэг 2009 оны үймээнд оролцсон гэж хоёр хүнийг Иранд цаазалжээ.

Даваа гаригийн өглөө тэднийг дүүжлэн хороосон ба нэрийг нь хэлээгүй байна. Гэвч тэднийг улс төрийн идэвхтнүүд, Клинтон эрх баригчдад хандан тэднийг өршөөхийг уриалж байсан хоригдлууд гэж мэдээний агентлагууд дамжуулжээ.

Хоёр жилийн өмнө Махмуд Ахмадинежадыг дахин ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа тэр жилийнх нь зургадугаар сард олон нийтийн эсэргүүцэл гарсан юм. Эсэргүүцэл дараа нь цагдаагийнхантай мөргөлдөөнийг үүсгэн хэдэн арван хүний аминд хүрсэн байлаа.

Жагсагчдаас олон хүнийг шүүн тэднийг аллагын хэрэгт буруутгаж байлаа. Тэр жилийн аравдугаар сард нь гурав, арваннэгдүгээр сард нь таван хүнийг цаазалсан байжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж