
Одоогоор сүүлчийн гэмт хэргээ тэрээр хэдхэн хоногийн өмнө Ханденберг коммунад хийжээ. Тэнд “Обама” банк дээрэмдэн 10 мянган евротой болсон байв. Нийтдээ гэмт хэрэгтэн зургаан удаа дээрэм хийсэн гэж цагдаа нар үзэж байгаа юм. Анхны дээрмээ тэрээр 2008 онд хийжээ. Дандаа банк дээрэмддэг тэрээр 2009 онд Мариа-Шмольн коммунийн банкнаас 40 мянган евро авсан байжээ.
Цагдаа нар түүнийг тогтоож чадаагүй ба ярианы өнгө аялга нь “Обама” нутгийн хүн гэдгийг хэлж буй ажээ.