“Шинэ Улаанбаатар” сэдвээр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ илтгэл тавина

Хуучирсан мэдээ: 2010.03.10-нд нийтлэгдсэн

“Шинэ Улаанбаатар” сэдвээр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ илтгэл тавина

Ардчилсан хүчний холбооны анхдугаар хуралдаан салбар хуралдаанаар үргэлжлэх юм. Энэ дагуу Төрийн ордны “А” танхимд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, НИТХ-ын тэргүүлэгч Э.Тамир, салбар хуралдааны дарга, Удирдлага бодлого судлал хүрээлэнгийн захирал, доктор, профессор Т.Лхагваа нар “Шинэ Улаанбаатар” сэдвээр илтгэл тавина.
Төрийн ордны “Б” танхимд “Нийгмийн салбарын шинэчлэл” сэдвээр Салбар хуралдааны дарга Д.Ганхуяг, Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн дэд захирал, анагаах ухааны магистр Ш.Энхтөр нар илтгэл тавина.
“Улс төр, эрх зүйн шинэчлэл” сэдвээр Салбар хуралдааны дарга Иргэний хөдөлгөөний тэргүүн, доктор Ж.Батзандан, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн З.Энхболд, улс төр судлаач доктор А.Саруул нар илтгэл тавина.
Мөн “Байгаль орчин, экологи” сэдвээр салбар хуралдааны дарга УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Экологийн их сургуулийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга доктор Н.Эрдэнэцогт, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга С.Дэмбэрэл нар илтгэл тавина.
Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж