Олон-Овоотын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, дахин олгосон гэлээ

Хуучирсан мэдээ: 2010.03.10-нд нийтлэгдсэн

Олон-Овоотын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, дахин олгосон гэлээ

 Анод
Зоос банкны дуулиантай зэрэгцэн сөхөгдөн гарч ирсэн “Монгол газар”-ын
Ц.Мянганбаярын өр хийгээд олон банк дам­жуулан зээлийн барьцаанд
тавьсан Олон-Овоотын алтны уурхайн лицензтэй холбоотой асуудал хэрхэн
шийдэгдэх нь тодорхойгүй байх зуур “Голдман сакс”лицензийн асуудлаар
олон улсын арбитрын шүү­хэд хандсан гэсэн дуулиан дэгдээд байгаа. Гэвч
энэ зөвхөн сураг ажиг л болохоос бус одоогоо албан ёсны ямар нэгэн
мэдээлэл байхгүй байгаа юм. Энэ талаар албан ёсны эх сурвал­жууд ямар
нэгэн мэ­дээлэл ирээгүй гэж байгаа учир Монгол Улсын Засгийн газар
дахиад л арбитрын шүүхийн хаалга татахгүй  байх гэж найдацгаая.

Харин
үүнтэй зэрэгцээд бас л нэг таамагнал дэгдсэн нь Олон-Овоотын лицензийг
хуурамчаар үйлдсэн гэх “хачиртай” яриа. Нэгэнт өмнө нь “Олон-Овоот
гоулд” компанийн гүйцэтгэх захирал Д.Энхтуяа тусгай зөвшөөрөл тус
компанийн мэдэлд байгаа гэж мэдэгдэн үүнийг нь ч Ашигт малт­малын
газраас батал­гаажуул­сан учир ийн хачиртай яриа гэж байгаа хэрэг л
дээ. Гэхдээ бас үүнийг дагалдаад манай Ашигт малтмалын газар хууль
зөрчин Олон-Овоотын лицензийг барь­цаанд тавьсныг бүртгэн авсан учир
“бантахдаа” дахин шинэ лиценз бичээд олгочихсон учир “Голдман сакс”
тусгай зөв өөрлийн эх бичгийг нь гартаа атгачихаад шүүхэд хандахаар
сүр­дүүлж байна гэсэн таа­маглал өр­нөв. Яриа таамаг­лал хард­лага
мундахгүй лон. Тийм болохоор албаны эх сур­валж буюу Ашигт малт­малын
газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлт­­­сийн дарга Л.Даваа­цогтоос
энэ талаар тодрууллаа.

-Олон-Овоотын алтны
уурхайн лицен­зийг барьцаалан зээл олгосон гэх “Солдман сакс” олон
улсын арбит­рын шүүхэд ханд­сан гэсэн мэ­дээ­лэл гарсан. Монгол­банк
лав энэ талаар албан ёсны мэ­дээлэл алга гэж бай­сан. Та­найд энэ
талаар албан мэдээлэл байна уу?

-Бидэнд арбитрын шүүхэд хандсан талаар ямар ч мэдээлэл байхгүй.

-Дараагийн
нэг анхаа­рал татаж байгаа асуу­дал нь Олон- Овоотын лицензийг
хуурамчаар үйлдсэн эсвэл лицен­зийг дахиад шинээр бичээд олгочихсон юм
биш биз гэсэн яриа гараад байна?

-Барьцааны
бүртгэлийг хүчингүй болгосон. “Голд­ман сакс интернэйшнл” ком­панийн
барьцаанд бүртгэгдсэн байсан бүртгэлийг хууль бус гэж үзээд 2009 оны
арван­нэгдүгээр сард хүчингүй болгосон. Бүртгэл нь нэгэнт хүчингүй
болсон учраас тусгай зөвшөөрлийг дахин олгосон.

-Орон
сууцны байрны гэрчилгээгээр жи­шээлэхэд гэрчил­гээ­гээ хаяж үрэгдүүлсэн
ч юм уу тохиолдолд да­хин шинээр олгодог. Гэрчилгээний эх нь “Голдман
сакст”-т бай­хад тусгай зөвшөөр­лийг дахиад шинээр олгочихсон юм биш
биз гэсэн санаа л даа?

-Ашигт малтмалын тус­гай
зөвшөөрөл бол oнцлогтой. Үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл болохоос байр
газрын гэрчилгээ гадаад паспорт биш. Үйл ажиллагаа эрхлэх зөв­шөөрлийг
хүчингүй болгоод дахин олгох нь хууль журмынхаа дагуу асуудал.

-Тэгэхээр
“Голдман сакс” тухайн үед зээ­лийнхээ барьцаанд ямар нэгэн тусгай
зөв­шөөрөл авсан байлаа ч тэр нь одоо хүчингүй ээ гэсэн үг үү?

-Хүчингүй.

-Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосны да­раа “Голдман сакс” компанийн зүгээс ямар нэгэн гомдол эсэр­гүүцэл илэр­хийлсэн үү?

-Тухайн
үед тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосны дараа манай агентлагийн даргад
хандаж бзохих хариуг нь өгсөн. Гэхдээ хуулийн зөвлөгөө үзүүлдэг “Lynch
& Mahoney” компаниар дамжуулан хандсан.

-Тухайн үед нь албан тайлбарыг нь өгсөн юм байна. Гэхдээ “Голдман сакс” цаашид олон улсын  шүүхэд хандах боломж бий юу?

-Хэн ч ямар ч асуудлаар хуулийн дагуу өргөдөл гомдлоо илэрхийлэх нь нээлттэй гэж бодож байна.

Ийнхүү
“Голдман” сакс” олон улсын арбитрын үүхэд хандсан гэсэн мэдээллийг
албаны эх сурвалжууд л лав үгүйсгэв. Дашрамд сануу­лахад “Голдман сакс”
хөрөнгө оруулалтын банк манай улсад салбаргүй үйл ажиллагаагаа албан
ёсоор баталгаажуулаагүй. Олон-Овоотын лицензийг барь­цаалахдаа “Голдман
сакс интэрнэйшнл” компани гэ­сэн бичиг баримт бүртгүүлсэн. Гэхдээ манай
“нөхөд” ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг зөвхөн банк болон банк бус
санхүү­гийн байгууллагад барь­цаална гэсэн хуулийнхаа заалтыг умартаад
барьцааг нь бүртгэчихсэн. Энэ алдаагаа “засч” тусгай зөв­шөөрлөө
хүчингүй болгосон хэрэг. Монголд бол нэг компанийн бүртгэлтэй дэлхийн
хэмжээний том банк аль ч улсад ямар нэгэн алхам хийхдээ хуулийг нь
сайтар судалсан байдгийн хувьд өөрсдөө буруутаж мэдэх энэ “алдаа”-г
мэдэхгүй байна гэж үгүй болохоор тэд энэ асуудлаар лав шүүхэд хандаж
чадахгүй гэж зарим эх сурвалж үзэж байгаа гэнэ лээ.

А.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж