Ж.Батзандан, О.Магнай нарын удирдсан Иргэний нэгдсэн холбоо маргааш Сүхбаатарын талбайд жагсана

Хуучирсан мэдээ: 2010.03.10-нд нийтлэгдсэн

Ж.Батзандан, О.Магнай нарын удирдсан Иргэний нэгдсэн холбоо маргааш Сүхбаатарын талбайд жагсана

 Иргэний
хөдөлгөөнийнхөн Иргэний нэгдсэн холбоо байгуулж, тэргүүнээр нь
Ж.Батзанданг сонгон,  Ерөнхий зохицуулагчаар О.Магнай ажиллах болжээ.
Тус холбооноос маргааш Улстөрчдийг шүүх иргэний их хурал зохион
байгуулж, Сүхбаатарын талбайд жагсахаар бэлтгэж байна. Энэ удаагийн
хурлаар ямар асуудлыг хэлэлцэх болон жагсаал, цуглааны үеэр иргэдийн 
аюулгүй байдлыг ханган ажиллах талаар ямар арга хэмжээ авч байгаа тухай
Иргэний нэгдсэн холбооны зохицуулагч Ч.Чимэдсүрэнгээс тодрууллаа.

-Та бүхний зохион байгуулах гэж байгаа хурал нийгмийн тэгш бус хуваарилалтыг эсэргүүцэж байгаа бололтой?

-Тийм
ээ.  Хурлын нэр нь Улстөрчдийг шүүх иргэдийн анхдугаар их хурал. Энэ
хурлаар бид төрийн нэрээр тэрбумтан болж, иргэдийг хохироосон
улстөрчдийн тухай ард түмэнтэйгээ ярилцан санал бодлоо хуваалцах юм.
Монгол Улсын иргэн өнөөдөр тэнгэр газар мэт ялгаатай амьдарч, иргэд
хохирсоор байгааг бид эрс эсэргүүцэж байгаа юм.

-Хөндөж
байгаа асуудал чинь зүйтэй боловч хүмүүс хууль бус үйл ажиллагаанд
иргэдийг уриалан дуудаж, эмх замбараагүй байдал үүсгэх тохиолдол
гардаг. Энэ тал дээр анхаарал хандуулж байгаа биз дээ?

-Хурал
маргааш  МҮЭСТО-д 11.00 цагаас эхэлнэ. Төрөөс төрсөн тэрбумтнуудын
нэрсийг ард түмэн өөрсдөө гаргаж, өндөр албан тушаал хаших эрхгүй
гэдгийг нь Ерөнхий сайдад өргөн мэдүүлэх болно. Ингээд хурал тарсны
дараа  Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулна. Бид албан ёсоор
ийм арга хэмжээ зохион байгуулах гэж байгаагаа Сүхбаатар дүүргийн Засаг
даргад мэдэгдсэн. Нийслэлийн цагдаагийн газрын дарга С.Баатаржавд мөн
мэдэгдсэн бөгөөд тус газрын бие бүрэлдэхүүн иргэдийн эрх ашгийг
хамгаалж ажиллана гэсэн. Долдугаар сарын 1-ний өдрийнх шиг шиг буснин
үймүүлэх хэрэг гарахгүй гэдэгт итгэлтэй байна.

Х.Хангал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж