Фитнесийн загалмайлсан эцэг Жек Лалэйн нас барав

Хуучирсан мэдээ: 2011.01.25-нд нийтлэгдсэн

Фитнесийн загалмайлсан эцэг Жек Лалэйн нас барав

Жек Лалэйн. Фото: Nathan Cremisino

Өнгөрсөн ням гаригт Калифорни дахь өөрийн гэртээ фитнесийн загалмайлсан эцэг бөгөөд багш гэгдэх Жек Лалэйн нас баржээ. Эрүүл амьдралын хэмийг номлогч 96 насандаа хатгааны улмаас амьсгал нь боогдон өөд боллоо гэж San Francisco Chronicle сонин мэдээлэв. Лалэйны хамаатан садан түүний үхлийн талаар мэдэгдээгүй байна.

Францын цагаачдын хүү Жек Лалэйны карьер 1936 онд эхэлж тэрээр Окленд хотноо фитнес клуб байгуулсан юм. Үүний дараа тэр өөрийн телевизийн шоуг хөтөлж байлаа. Лалэйн 42 насандаа 23 минутын дотор гар дээрээ 1033 удаа сунайж дээд амжилтыг үзүүлж байсан гэдэг. 45 настайдаа байрандаа 1000 удаа үсэрч, нэг цаг 22 минутын дотор турник дээр 1000 удаа сунайж байжээ. Тэмцээний бус спорт ба бие бялдрын урлагийн салбарт тэрээр олон шагнал авч байжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж