Удахгvй дэлгэцнээ гарах The Runaways киноны тухай

Хуучирсан мэдээ: 2010.03.09-нд нийтлэгдсэн

Удахгvй дэлгэцнээ гарах The Runaways киноны тухай


АНУ-ын бvх кино театруудын дэлгэцнээ энэ
гуравдугаар сард багтан, алдарт рок бvсгvй Жоан Жетт-ийн дурсгалд
зориулсан гайхалтай бvтээл гарч эхлэх юм байна. Энэхvv бvтээл нь
1970-аад онд залуусыг байлдан дагуулж явсан энэ шавилхан бvсгvйн гоцлол
дуучнаар ажилладаг байсан “The Runaways” –охидын хамтлагийн талаар
тvлхvv єгvvлэх ажээ. Найруулагч Флория Сигизмонди нь уг бvтээлийнхээ гол
дvрийн хоёр жvжигчнээр элдэв эргэлзээгvйгээр шууд л Кристен Стюарт
болон Дакота Фаннинг нарын єсч яваа оддыг тоглуулахаар болжээ.

Тvvнчлэн
кинонд Скаут Тейлор-Комптон, Алиа Шавкат, Майкл Шэннон, Татум О"Нил,
Бретт Каллен, Даниелла Райли Кеуг, Стелла Маив, Жонни Льюис болон бусад
жvжигчид дvр бvтээх юм. Манай кино театруудад хэзээнээс гарах болон, DVD
нь худалдаалагдах эсэх нь харамсалтай нь бидэнд тодорхойгvй байна.
Ямартай ч шинэ vеийн залуухан оддын гол дvрд нь тоглох, алдартай нэгэн
бvсгvйн талаархи сонирхолтой тvvхэн баримтат киноны зураг авалтын
хэсгvvдийг тантай хуваалцаж буйдаа баяртай байна.

Үргэлжлэл…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж