”Зvрхэнд гэрэлтэх од” тэнгэрт тvглээ Фото + Видео!

Хуучирсан мэдээ: 2010.03.09-нд нийтлэгдсэн

”Зvрхэнд гэрэлтэх од” тэнгэрт тvглээ Фото + Видео!


3-р сарын 4-нд буюу єнгєрсєн
Ням гарагт нийслэлийн залуус маань их жанжныхаа талбайд цугларч нэгэн
vдшийг гайхалтай єнгєрvvллээ. Энэ бол мэдээж олон залуусын хvсэн
хvлээсэн  “Зvрхэнд гэрэлтэх Од” хэмээх энэ намрын
хамгийн анхны амьд хєгжмийн шоу  тоглолт байсан юм. Энэхvv тоглолт нь
“Зvрхэнд гэрэлтэх од” орчин  цагийн анхны мюзикл уран сайхны киноны
албан ёсны нээлтийн vйл ажиллагаа болсон бєгєєд тоглолтын  ємнє улаан
хивсний ёслол болж, 15 мянга гаруй vзэгчид талбай дээр цуглажээ. Vнэхээр
гайхалтай, арга ч vгvй биз дээ Монголд реалити шоу ямар байдгийг
харуулж чадсан "UNIVERSE BEST SONGS"-ийн зохион байгуулагч UBS телевиз
болон шоуны шилдэг 25 оролцогчид энэ vдшийн гол баатрууд байсан шvv дээ.
За ингээд та бvхэндээ энэхvv шоу тоглолт болон улаан хивсний ёслолын
фото агшинг товч танилцуулгын хамт хvргэе.
Зvрхэнд
гэрэлтэх од
” мюзикл уран сайхны кино "UNIVERSE BEST SONGS"
тєслийн vргэлжлэл болон хэрэгжсэн бєгєєд шилдэг 25 оролцогчид гол болон
туслах дvрvvдийг бvтээсэн билээ. Кино нээлтийн арга хэмжээ улаан хивсний
ёслолоор эхлэж, Монголчуудын зvрх сэтгэлд од болон гэрэлтсэн 
UNIVERSE-ийн шилдэг оролцогчид  болон  Монголын орчин цагийн мюзикл уран
сайхны киног бvтээгчид болсон UBS  телевизийн уран бvтээлийн баг
бvрэлдэхvvн,  Монголын тайз дэлгэцийн тvvхэнд vнэтэй хувь нэмэр оруулж
яваа МУАЖ Цэрэндагва, МУГЖ Уранчимэг, МУСТА, бvжиг дэглээч багш Ган-Очир
тэргvvтэй уран бvтээлчид  мєн  хамтран ажилласан ивээн тэтгэгч
байгууллагуудын тєлєєлєгчид ёслол хvндэтгэлтэйгээр алхлаа.

Сvvлийн жилvvдэд  Монголын кино урлаг хvчээ авч, кино нээлтийн арга
хэмжээ нэлээдгvй их зохион байгуулагдах болсон. Гэсэн хэдий ч энэ
удаагийнх шиг сvр дуулиантай  кино нээлт болж байгаагvйг хvн бvр ярьж
байсан юм. Нийслэл хотын 370 жилийн ойн хvрээнд “Зvрхэнд
гэрэлтэх од
” амьд хєгжмийн шоу тоглолт ийнхvv 15 мянган
vзэгчидтэйгээр анх удаа зохион байгуулагдаж, хvрэлцэн ирсэн хvн бvр 
сэтгэл дvvрэн буцлаа.
Тоглолтонд Quiza, BX, Анхаа Халиун, Хонгор, 3 охин, Lguards, Моханик,
Sync, Motivе, A Sound, Lemons, S4 зэрэг хамтлаг дуучид ая дуугаа єргєж,
шилдэг 25 оролцогч “Цэнхэр дэлхийгээ дуулъя” хэмээх UNIVERSE BEST SONGS
уралдааны сvлд дуу болон шинэ бvхний эхлэл уриатай залуусын оролцоог
дэмжигч "Be"  брэндийн сvлд дууг анх удаа  тайзнаа  дуулсан юм.
Тоглолтын Зохион байгуулагч UBS Телевиз, НЗДТГ. G-entertainment, Хувьсал
продакшн, Ерєнхий ивээн тэтгэгчээр Шинэ бvхний эхлэл  "Be" брэнд, Амьд
хєгжмийн мэдрэмж – Coke"n beat, Total music хамтран ажиллажээ. Харин
єнєєдрєєс эхлэн “Зvрхэнд гэрэлтэх од” мюзикл уран сайхны кино Тэнгис,
Єргєє, Соёмбо кино театруудаар гарч эхэллээ.

Үргэлжлэл…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж