Чайлмерсийн хэргийг түтгэлзүүлэх үү?

Хуучирсан мэдээ: 2011.01.25-нд нийтлэгдсэн

Чайлмерсийн хэргийг түтгэлзүүлэх үү?

Монгол банкнаас  “4000 айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд  аккредатив гаргах нэрээр 21 сая ам.долларын  хохирлыг манай улсад учруулсан Жорж Чайлмерсийн хэргийг нийслэлийн Прокурорын газраас  энэ долоо хоногт түтгэлзүүлэх эсхүл харьяаллын дагуу Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжүүлэх эсэхийг шийдвэрлэх юм байна. Хэрэв түүний хэргийг шүүхэд шилжүүлбэл Эрүүгийн хуулийн 240.2-т зааснаар “Хэрэв шүүгдэгч Монгол Улсын хилийн гадна байгаа бөгөөд шүүхэд хүрэлцэн ирэхээс зайлсхийсэн  тохиолдолд хэргийг түүний байхгүйд хэлэлцэж болно” гэсэн заалтыг үндэслэн хэргийг шүүн таслана.  Тэрбээр  залилангийн хэрэгт шүүгдэхийнхээ өмнө  буюу өнгөрсөн оны тавдугаар сарын 20-ны үеэр анхан шатны шүүх хурлаас өмнө гадаад руу оргон зайлсан болох нь  хууль хяналтынхан тогтоосон юм.

Н.Түвшин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж