Британий шинэ соул од – VV Brown

Хуучирсан мэдээ: 2010.03.09-нд нийтлэгдсэн

Британий шинэ соул од – VV Brown

Британий шинэ соул од – VV Brown
Та бүхэнд хамгийн ирээдүйтэй уран бүтээлчдийг хvргэдэг "BBC"s Sound of 2009" жагсаалтын тэргүүн байранд бичигдсэн, Английн шинэ залуу од Ванесса "ВиВи" Браун (VV Brown)-г
танилцуулж байна. Энэхүү нэр хүнд бүхий жагсаалтад багтсан хүмүүс яах аргагүй олны анхаарлыг соронзон мэт татдагийг хэлэх хэрэгтэй байх аа.
Виви ч гэсэн “заншил ёсоор” маш алдартай болоод байгаа юм. Виви Браун нь дуучин тєдийгүй загвар ємсєгч, загвар зохион бүтээгчийн чиглэлээр чамлахааргүй амжилттай ажиллаж байгаа юм байна. Түүний зохион бүтээж, өөрөө өмсөх дуртай хувцаснууд 80-аад оныг санагдуулам өргөн мөр, нарийн билхүүс, гялалзсан материалтай байдаг бєгєєд орчин үеийн залуусын хэв маягтай хосолсон байдаг нь улам анхаарал татдаг ажээ. Тэрээр Наоми Кэмпбелийн зохион байгуулдаг загварын шоунуудад алгасалгүй оролцохоос гадна олон янзын гоёмсог сэтгүүлүүдийн хуудсыг өвөрмөц төрхөөрөө чимдэг байна. Ингээд та бvхэн Виви Брауны дебют цомгийн талаар мэдээллийг уншиж, Crying Blood, LEAVE! болон Shark In The Water клипүүдийг нь үргэлжлүүлэн хүлээн аваарай. Уг хоёр клип нь үзэгч, сонсогчдын таашаалд хамгийн их нийцсэн, хит уран бvтээлvvд нь юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж