Х.Лхагвасүрэнгийн хүү Мандах “Universe Best Songs”-т оролцож байна

Хуучирсан мэдээ: 2010.03.09-нд нийтлэгдсэн

Х.Лхагвасүрэнгийн хүү Мандах “Universe Best Songs”-т оролцож байна

“Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнгийн хүү Мандах “Universe Best Songs” фестивальд оролцож байна. Тэрбээр эхний шалгаруулалтдаа тэнцсэн бөгөөд энэ сарын 22-нд хоёрдугаар шатны шалгаруулалтдаа оролцох гэнэ. Тэрбээр өмнө нь “С1” телевизээс зохион байгуулсан “Оддын эрэлд-3” тэмцээнд оролцож, шилдгийн шилдэг дөрөвт багтаж байсан юм. Л.Мандах нэгэн ярилцлагадаа “Өнгөрсөн жилийн “Universe Best Songs” шалгаруулалтад оролцъё гэж бодож байсан чинь хувийн шалтгаанаас болоод амжаагvй. Зурагтаар ийм тєрлийн шоу уралдааныг vзэж байхад гоё санагддаг. Хvмvvс дуртай зvйлээ хийж, тэрийгээ хєгжvvлж байгааг харах надад сайхан санагдсан.Талбай дээр тоглолтоо хийж байгаа хүүхдүүдийг хараад би ч гэсэн дуулах дуртай, би энэ хүүхдүүдээс юугаараа дутахав гэж бодсон” хэмээн хэлж байсан. Тэгвэл тэрбээр өнөөдөр өөрийн хүсэл мөрөөдлийн дагуу “Universe Best Songs-2” фетивальд оролцож байгаа аж. Энэ жилийн фестивальд 700 гаруй оролцогч бүртгүүлсэн байна.   

М.Дөлгөөн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж