
Тарар чөлөөнд гарснаасаа хойш Пакистан ба Афганистаны талибуудын дунд нэр хүндтэй хэвээр байсан юм. Гэвч түүнийг хамт ажиллаж байсан хоёр хүний хамт өнгөрсөн жилийн гуравдугаар сард Пакистаны талибуудад ойр “Азийн барс” бүлгийнхэн барьцаанд авч ар гэрээс нь асар их мөнгө шаарджээ. Хамаатан садан нь түүнийг биелүүлж чадаагүй учраас хурандааг цаазалсан гэж байна. Өөр нэг хувилбараар тэр зүрхний өвчнөөр нас баржээ. Барьцаанд орох хүртлээ тэрээр афганы талибуудын лидерүүдийг дахин шүтдэг байсан аж.
Ш.САМБУУ