Нийслэлийн хоёр хүн тутмын нэг нь хоёр гар утас барьдаг

Хуучирсан мэдээ: 2010.03.09-нд нийтлэгдсэн

Нийслэлийн хоёр хүн тутмын нэг нь хоёр гар утас барьдаг

Статистикчдийн гаргасан судалгаагаар нийслэлийн иргэн дунджаар 1.5
ширхэг үүрэн телефон хэрэглэж байгааг тогтоожээ. Өөрөөр хэлбэл хоёр хүн
тутмын нэг нь үүрэн телефоны хоёр утас хэрэглэдэг аж. Түүнчлэн
нийслэлчүүдийн гурван хүн тутмын нэг нь өдөрт дунджаар нэг цаг радио
сонсч, гурван өрх тутмын нэг нь кабелийн телевизийн 50 гаруй сувгаар
гурван цагийн турш нэвтрүүлэг үздэг аж. Тэгвэл таван өрх тутмын нэг нь
гэртээ компьютертай бөгөөд компьютертай таван өрх бүрийн хоёр нь өдөр
бүр интернет ашигладаг гэнэ.

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж