
Харин Удирдах зөвлөлийнхөө дээрх шийдвэрийг Сонгинохайрхан дүүргийн МАХН-ын хорооны гишүүд хүлээн зөвшөөрөхгүй байгаа аж. Тус дүүргийн МАХН-ын хорооны 17 гишүүн Удирдах зөвлөлд эсэргүүцлээ илэрхийлж намын гишүүнээс татгалзахаа мэдэгдсэн саналаа өнөөдөр хүргүүлсэн юм байна. Үүнд одоогоор Удирдах зөвлөлийн зүгээс ямар нэг хариу өгөөгүй байгаа ажээ.
Д.ЦЭЦЭГ