Гүржийн анхны ерөнхийлөгч Звиад Гамсахурдийн үхлийн шалтгааны тогтоох парламентын комисс түүнийг алагдсан гэх дүгнэлтэд хүрсэн хэмээн комиссийн дарга Гамсахурдийн анхны эхнэрийн хүү Константин Гамсахурдия мэдэгдэл хийлээ. Тэрээр парламентад сөрөг хүчний намаас суудаг.
Комиссийн олон сарын мөрдөн шалгах ажиллагаа нь “ерөнхийлөгч амиа хорлосон гэж өнөөг хүртэл үзэж байснаас огт өөр түүнийг алагдсан гэх цорын ганц дүгнэлтэд хүргэж байна” хэмээн депутат мэдэгдсэн байв. Комисс өөрийн дүгнэлтээ ирэх сарын 24-нд танилцуулах гэнэ.
Сануулахад, Звиад Гамсахурдия 1993 оны арванхоёрдугаар сарын 31-нд Самегрело хязгаарын нэгэн тосгонд эрх баригчдаас нуугдан бүгж байгаад амиа алдсан байв. Гэрч нар нь түүний сэтгэл санаа тогтворгүй байсан гэж хэлж байжээ.
Ш.САМБУУ