Хуучирсан мэдээ: 2011.01.25-нд нийтлэгдсэн

“Юу ч битгий хий”

Хоёр минут хэр хурдан өнгөрдөг вэ? Компьютерийн ард сууж байгаа үед энэ асар удаан үргэлжлэх байх. Та дэлгэц рүүгээ зүгээр л хараад суухад хэр хэцүү бол?
Тэгвэл “Хоёр минутын турш юу ч битгий хий” гэх даалгаврыг нэгэн вэб сайт хэрэглэгчдэд өгч байна. Далайн хөвөөнд нар жаргаж байгааг харангаа, далайн усны чимээг сонсоод суухдаа зүгээр л тайвшраад, давалгааг сонс. Харин ингэхдээ компьютерийн гар, хулганад гар хүрч болохгүй. Энэ вэб сайтыг хийсэн хүн нь 2005 онд “Сая долларын нүүр хуудас”-ыг хийсэн Алекс Тью юм. Та оролдоод үзээрэй. Гар, хуруу чинь ямар нэг товчлуур дарахаар загтнах вий.

http://www.donothingfor2minutes.com/

“Сая долларын нүүр хуудас” нь маш энгийн боловч зохиогчдоо нэг сая ам.доллар авчирсан билээ. Тью дэлгэцийг нэг сая пиксель болгон хувааж, пиксель бүрийг нэг ам.доллараар худалдаалсан юм. Ердөө дөрөвхөн сарын дотор энэ нүүр хуудас төрөл бүрийн рекламаар дүүрсэн байсан. Хэрэглэгчид дурын нэг цэг дээр дарахад аль нэг компанийн сурталчилгааг үзэх боломжтой байдаг юм.

http://www.milliondollarhomepage.com/

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж