Тус сургуулийн оюутан, эрдэмтэд гурван хэмжээстээр хэвлэдэг принтер бүтээсэн бөгөөд үүнийгээ одоо хоолон дээр туршиж байгаа юм. Принтерийн гол “тархи” нь компьютер аж. Гэхдээ харахад энгийн нэг принтер шиг биш, харин үйлдвэрийн машин шиг харагддаг юм. Хэрэглэгч нь энэ принтерт шингэн төрлийн хоол, тухайлбал шингэрүүлсэн шоколадаар ажиллах юм байна. Үүгээр бялууны чимэглэл зэргийг хэвлэн гаргаж болох аж.
“Компьютерт нийт гурван зааварчилгаа өгнө. Ямар хэлбэрээр хэвлэх, яаж хэвлэх болон материлыг хэлж өгдөг” гэж уг төсөл дээр ажиллаж буй төгсөх ангийн оюутан Жефф Липтон хэлэв. Тус багийнхан 2007 оноос хойш ийм төрлийн туршилтыг хийж эхэлсэн байна. Хэвлэгч машины үнэ 1000 ам.доллар байна гэж зохион бүтээгчид нь ярьжээ.