Нигерийн 500 хүн амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2010.03.09-нд нийтлэгдсэн

Нигерийн 500 хүн амь үрэгджээ

Нигерийн  төв хэсгийн Жос хотын ойролцоох тосгоны 500 орчим хүн хэрцгий аллагын бай болов. Гудамжинд мачате гэх заазууран сүхэнд өртөж, амиа алдсан хүүхэд, эмэгтэйчүүдийн цогцос олноороо байгаа тухай АР агентлаг мэдээлж байна. Тэд нутгийн мусульманчууд болон загалмайтнуудын хооронд болж байгаа урт хугацааны сөргөлдөөний хохирогч болсон бололтой. Алагдсан хүмүүс бүгд бером овгийн христийн сүсэгтнүүд байжээ. Хэт даврагчид олон хүний аминд халдсаныхаа дара хөрш тосгонуудад довтлон, байр байшинг нь шатаажээ. Энэ хэрэгт холбогдуулан фульбе овгийн 95 хүнийг баривчлаад байна. Өнгөрсөн нэгдүгээр сард мөн тэр районд 326 хүн амиа алдаж байв. Амь үрэгдэгсдийн тоо 550 болсон гэх яриа ч байдаг. Иргэдийнхээ аюулгүй байдлыг хангахаар армийг дайчилсан боловч цэргийнхэн үүргээ биелүүлж чадаагүй байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж