Хуучирсан мэдээ: 2011.01.25-нд нийтлэгдсэн

Хоригдол алга болжээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Эрэгтэйчүүдийн 423 дугаар хорих ангид хүүмүүжиж байсан Ч.Заяабаатар гэгч 28 настай эрэгтэй  алга болжээ. Тэрбээр чөлөөгөөр гэртээ очоод хорих анги руугаа явахаар гарснаас хойш сураггүй болсон байна. Ч.Заяабаатар нь  Говь-Алтай аймгийн харьяат бөгөөд  гурван удаа ял шийтгүүлж байжээ. 2001 онд танхайн хэргээр хоёр жилийн тэнсэн харгалзах ял, 2004 онд зургаан жилийн хорих ялаар шийтгүүлж 2006 онд өршөөлийн хуульд хамрагдан 409 дүгээр  хорих  ангиас суллагдсан аж. Удалгүй 2007 онд 11 жилийн ял шийтгүүлж 423 дугаар ангид хүмүүжиж байсан гэнэ. Тэрбээр чөлөөний хугацаагаа дуусгаад гэрээсээ  бор саарал даавуун хувцас өмсөж, биедээ 200 мянган төгрөг авч явсан байна. Түүнийг улс орон даяар эрэн сурвалжил байгаа бөгөөд тодорхой мэдээлэл өгөх хүн цагдаагийн байгууллагад хандахыг анхаарууллаа.


    С.Отгон

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж