Apple корпораци Оскарын үеэр I Pоd сурталчилав

Хуучирсан мэдээ: 2010.03.09-нд нийтлэгдсэн

Apple корпораци Оскарын үеэр I Pоd сурталчилав

Оскарын 82 дахь шагнал агрдуулах ёслолыг шууд нэвтрүүлж байх үед "Apple" корпораци шинэ "I Pоd"-ийнхоо анхны сурталчилгааг хийлээ гэж "Mac Rumors" мэдээлж байна. 30 секундын тус сурталчилгаанд шинэ бараагаа өвдгөн дээрээ тавин ашиглаж байгаа хүний дүрсийг үзүүлжээ. Түүний ард  "Blue Van" хамтлагийн "There Goes My Love" дуу явсан байна. 30 секундын төгсгөлд 4-р сарын 3 гэсэн бичиг харуулснаар бэсрэг сурталчилгаа өндөрлөнө. Гуравдугаар сарын 12-ны өдрөөс  Америкт "I Pоd"-ын урьдчилсан захиалга авч эхлэх бөгөөд дөрөвдүгээр сарын сүүлээс эхлэн Австрали, Франц, Англи зэрэг бусад оронд худалдаанд гаргах юм. Энэ "I Pоd" нь 9,7 дюмийн диагнал дэлгэцтэй бөгөөд гигагерцийн процессортой аж. Мөн гар утсаар удирдах бүрэн боломжтой аж. Америкт гарах загвар нь 499 ам долларын үнэтэй байна.
                                                                                                                             Л.Золбаяр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж