Багийн менежер Рэй Шеро “Сидней бэртлээ эдгээж байгаа, гэвч одоогоор бэлэн болсон зүйл харагдахгүй байна” гэж хэлжээ. “Яг өнөөдрөөр тэр ойролцоогоор 2-3 долоо хоногийн хугацаанд мөсөн талбайдаа гарахгүй. Мөн ямар нэгэн биений хүчний бэлтгэл хийх боломжгүй байгаа юм. Бид түүнийг зөвхөн эргэн ирэх эмчилгээндээ гол анхаарлаа хандуулах нь хамгийн зөв гэж бодож байна” гэж нэмж хэлжээ. Энэ үгээр ямартай ч бүх оддын тоглолтонд оролцохгүй бөгөөд багийн амжилтаас бусад зүйлд сатаарахгүй байхыг баг нь илүүд үзэж байгааг илэрхийлж байна.
Кросби ч өөрөө яаравчлан талбайд гарахгүй бодолгүй байгаагаа видео бичлэгээр уламжилжээ. Хэдийгээр Кросби ням гарагт болох бүх оддын тоглолтын санал асуулгыг тэргүүлсэн ч энэ жилийн тоглолт түүнгүйгээр явах болох нь ээ. Кросби одоогийн байдлаар найман тоглолт өнжөөд байна. Питсбүрг Пэнгвинс Нью Йорк Айландэрстэй хийх тоглолтыг өнжиснөөр түүнийг эзгүй 9дэх тоглолт нь болох юм.
Энэхүү бэртлийг тэрээр 1-р сарын 1ны өдөр болсон Өвлийн сонгодог тулаанд авсан бөгөөд 5ны өдөр Тампа Бэй Лайтингийн эсрэг тоглож байгаад илүүтэй хүндрүүлсэн билээ.