Нийтийн эрх ашиг гэж үгүй. Өөрөөсөө өөр бусдыг хайрладаг хүн байдаггүй. Ямар ч тус нэмэргүй хүн гэж үгүй. Энэ бол хууль. Хүн оршихын үндэс мөн. Өөрөөр хэлбэл бусдыг хайрлана гэдэг маань бусдыг өөртөө хамаатуулж хайрлана гэсэн үг юм. Энэ нь энгийн ахуйн түвшингээс улс төр, стратегийн өндөрлөг хүртлэх өргөн хүрээнд хамаарна.
Өнөөдөр үзэл суртлын сөргөлдөөн, Өрнө-Дорнын маргалдаан, конфликт шувтарч, олон арван жилийн туршид төмөр хөшигний цаана оршсон Монгол Улс дэлхийн аль ч оронтой шууд харилцах сайхан боломжтой болов. Ийм нээлттэй орчинд хөл алдахгүйн тулд үндэсний хөгжлийн цэгцтэй үзэл баримтлал, бодлого үгүйлэгдэж байна. Юуны өмнө далайд гарцгүй эх газрын Монгол орны хувьд дэлхийн улс төр, эдийн засгийн харилцаанд татагдан орохдоо чухамхүү аль чиглэлээр дамжин орох вэ гэдэг асуудал чухал юм. Энэ ч үүпнээс дэлхийн нөлөө бүхий орнууд Монголыг намч дэглэмээс ардчилсан тогтолцоонд шилжихэд бүх талын дэмжлэг үзүүлэх, нөгөөтэйгүүр хоёр хөршид нь амжилттай жишээ болгон харуулах зорилго тавьсан бололтой.
Гэтэл Монголын Ардчилал өнөөгийн хэлбэрээр байвал ирээдүйн зорилтыг шийдвэрлэхэд тус болж чадахгүй. Улс төрийн намуудын үйл ажиллагаа сонгуулийн кампани, өөртөө хүмүүсийг татахад хэт автаж, бүгд ардчилалыг лоозонгоо болгодог боловч үнэн хэрэг дээрээ ардчилал тэдний үйл ажиллагааны золиос болж байна. Сүүлийн хорин жил ардчилалын үндсэн дээр гарч ирсэн улс төрийн засаглал нэг нь ч тулгарч байгаа глобал асуудлыг шийдвэрлэх талаар юу ч хийсэнгүй. Чадах ч үгүй юм байна.
Олон орон өнөөдөр зах зээлтэй итгэл найдвараа холбож байна. Гэтэл зах зээлийн механизмаар аливаа асуудлыг шийдвэрлэхгүй. Зөвхөн зах зээлд түшиглэдэг ертөнцөөс ирээдүйн нийгэм, лидер төрж хэзээ ч чадахгүй. Зах зээл шинэчлэлд мэдрэмтгий боловч гүн гүнзгий стратегийн зорилт, урт хугацааны концепцийг хэрэгжүүлэхэд найдвартай хэрэгсэл биш. Өдгөө олон улсын хэмжээнд нийгмийн амьдралын арга хэрэгслүүдийг тодорхойлж буй улс төр, эдийн засгийн үзэл онолууд тохирхоо больж хямралд орох боллоо. Энэ бол зөвхөн марксизмыг хэлж байгаа хэрэг бус юм.
Иймийн тулд дээрх глобал асуудлыг шийдвэрлэх, түүнчлэн үндэсний хөгжлийн үзэл баримтлал, бодлогыг тодорхойлон боловсруулж, цаашид авч явах, хэрэгжүүлэх тасралтгүй тогтвортой, хөрвөн амьдрах чадвар бүхий дотоодын улс төр, стратегийн нэг бүхэл Тухайлбал Бүлэглэл байх шаардлага урган гарч байна.
Гэхдээ Орос шиг бус, Хятад шиг байх албагүй
Цагийн шаардлагаар цугларсан шаар шавхаруунуудын нэгдэл тийм аймаар бүлэглэл биш. Үнэндээ үнэмлэхүй цөөнх, хэсэгхэн хүн л байдаг. Тэд зөвхөн тухайн хугацаанд хэрэгтэйгээ олж аваад л арилдаг. Одоо Монголын нийгэм бүхлээрээ бүх үзэгдэл юмсаараа хуйлран шуурч, шинэ цогц бүтэц, эмх цэгц ба чиг баримжаа тэмтчин эрж буй нөхцөлд “манай тал”, “Танай тал” буюу "Маанаг байх нь хамаагүй, манай тал байх нь чухал гэсэн зарчим нэвтрэх вий. Тэгвээс манай ч, танай ч тал сүйрлээ гэсэн үг. Дээрхи маанагийн жишээгээр харвал маанагууд ер нь хэний ч тал биш байх ба учир нь тэд зальтай. Заль бол ухаан биш. Тиймээс тэнэг хүнд заль заяаж ухааныг нь орлодог. Иймд бид урьд урьдын нийгмээ хувь хүнийхээ туршлагаар эргээд нэг харж дурсах хэрэгтэй болов уу. Шинэ юм хийхийн тулд хуучинд суралцах, Шинэ юм нэгээхэн бээр ч үгүй. Үүндээ би итгэлтэй байдаг. Хүний оюун ухаанд итгэж найдах шаардлагатай тийм шударга үүрэг зорилго бүхий хүн, байгууллага, улс орон дээрхи маанагийн жишээгээс эсрэг зарчим баримталдаг. Харин одоогоор оршин буй хэсэг бүлгүүд дотор хэт их сэтгэгч байх аюултай. Тэр миний, Таны, бас бусдын орон зайг булаана. үүнийг хэн ч хүсэхгүй. Иймд дуугарахгүй машин, сэтгэдэггүй мах хэрэгтэй. Ингэж бид өөрсдийн имежээ тогтоодог. Ингэж хэсэг бүлгийн лидер болдог.
Лидер болохыг хүсэгчид, лидерээр бэлтгэгдэхийг горилогчид, лидер бологсорууд ийн ажиллаж байна. /Хэдий чинээ гоц хүн байлаа ч, мулгуу гэхдээ чиглэсэн зорилготой машины хутганд дайруулчихдаг./ Үнэндээ нийгмийн эрэлт шаардлага, тодорхой түвшин бүрдсэн л бол тэд гараад ирэх нь гарцаагүй. Чухам иймээс залуу зүтгэлтэнүүд, ер нь залуус бид өвгөн партизаны юмуу, лангууны эзэн луухааны дүрд тоглох нь гэнэн хэрэг. Тиймээс жинхэнэ лидерүүдэд энэ үг цээртэй.
Лидер есөн өрлөгтэй. өрлөгүүд нь түмний ноёд байх нь ёс.
Залуу зүтгэлтэнүүд, нйит залуус бидний урд хангалттай орон зай, үнэ хүндтэй зорилт хүлээж байна. Бид хувьслыг хүнээр хийлгэх ёстой үе шат байсан уу. Байсан. Тэгвэл одоо хувь хүнээс өөртөө хийх хувьсгал үлдсэн. Бусдыг та сайн, эсвэл муу болгож чадахгүй. Тэд ч бас таны адил эрх чөлөөтэй, тэд өөрсдийгөө мэднэ. Та зөвхөн өөрийгөө л төгс төгөлдөр болгож чадна. Ингэснээр нийгэм тань Таны хүсснээр төгс, үнэн, сайхан болж буй хэрэг юм. Үүндээ би итгэлтэй байна. Шидэх чулуу олтлоо “хөөрхөн гөлөг вэ” гээд байх урлагийг дипломат гэнэ” гэж Вилл Рожерс хэлсэн байдаг. үүнтэй нэгэн адилаар суулийн жилүүдэд бид заримдаа одоогийн сонин, хэвлэлийн үгээр л сэтгээд байгаа учраас алдсан онсоноо ч мэдэхгүйд хүрч энэ завсартаа хэн нэгэн этгээдийн зууш болох явдал байна.
Монголчууд өвөг дээд үеэсээ эхлээд дэлхийг үе үе чичрүүлэн доргиож, чиглүүлэн залж байхдаа үе улиран ирсэн гүн ухаанд тулгуурлаж байж. Хүнээр юм хийлгэхийн тулд философийг нь үндэслэлтэй нь хамт алт, мөнгөн зарлиг гэргэнд дархлаад Эрх мэдэлтэй нь өгчихдөг байж. Тэд ийм л харанхуй бүдүүлэг бус гэгээрсэн оюуны хүчээр л тийм цар хүрээтэй хөдлөж чаддаг байсан нь илт.
Мөн нар шингэхгүй Британы гүрнийг мөн л ямар нэг гүн агуулгатай пайзтай хүмүүс байгуулж асан нь тохиолдол биш. Амеркчүүд өглөө, орой гэрийнхээ үүдэнд төрийнхөө далбааг мандуулж, сүлд дуугаа дуулж байна. Оросууд ч улаан батлахаа өвөртөлж явсан тэр үед л их гүрэнтэй байсан. Иймийн тулд бид уламжлалаар улсаа шинэчлэж чадсан цагт л үндэсний дахин сэргэлтийн тухай ярьж болно. Харин хуучнаар шинэчлэгчид нь манай үе байж чадах эсэх нь манай үеийнхний чансааны хэрэг, хүндхэн сорилго болж байна.
Энэ сорилго өөнөөдрийг үл анзааран маргаашийг сатааран сурч мэдэх эрдэм ном, үзэл бодлынхоо төлөө өөрийгөө цэнэгжүүлэн тэжээгч өдөр шөнөгүй хэвлэлийн хуудас, комьпютерийн товчлуурыг товшин мэдээллийн хязгааргүй орон зайд хөвөн яваа өнөөдрөөр бус маргааштайгаа амьдрагч чиний, Таны дэргэд, хажууд чинь, хаа холын далайн чанад дахь тэр хүмүүс, мөн Та бид, тэрхэн зурвас үе шийдвэрлэдэг нь хэдийн илт болжээ. Эцсийн дүнд бодит амьдрал дээр их чулуу бага чулуугаа няц дарж, эрч нэмж өнхөрхөөс бус, жижиг чулууг том чулуу цааш хөдөлгөж байсангүй. Гэхдээ хуучингүй шинэ зүйл үгүй, өнгөрсөн үе ирээдүйгүй байж таарахгүй. Энэ бол бодит амьдралын хууль, түүхээр шалгагдсан үнэн. Бүх юманд өөрийн цаг хугацаа бий. Бүү яарцгаа.
Шагдарын Vнэнтєгс
www.unentogs.bblog.mn