Өнгөрөгч долоо хоногийн сүүлээр Стояакович Торонто Рапторс багийн бүрэлдэхүүнээс хасагдсан. 17,2 оноог кариерныхаа турш авч байсан довтлогч маань Далласын эсрэг 19,2 оноог дунджилж байсан нь түүнийг одоо хүртэл өндрөөр үнэлэхэд нөлөөлсөн байж болох. Гэвч зөвхөн энэ шалтгаанаар холын зайн мэргэн буучийг сонгоогүй нь лавтай. Одоо Далласт оноо түүх чадвартай тоглогч хоёрхон байгаа нь Дирк Новицки, Жэйсон Тэрри нар. Тэднээс бусад нь хувийн ур чадвараар оноо авахад хангалттай биш.
Стояаковичийн хувьд тавдахь багтаа ирж байгаа нь энэ юм. 1996 оны драфтаар Сакраменто Кингс багт орж ирсэн тэрээр 2006 оныг хүртэл тус багийнхаа гол тоглогчдын нэг байсан бөгөөд улмаар Индианад нэг улирал тоглоод, Нью Орлеанст ирсэн түүхтэй. Хорнэтс ирээд түүний амжилт буурсан ч багийн гол тоглогчдын нэг байсан. Харин энэ бүхнийг бэртэл гэмтэл бүрэн балласан. Зургаахан тоглолтонд оролцсоных нь дараачаар Торонторуу илгээж оронд нь ирээдүйтэй тоглогчдыг авсан. Пежа залуухан Рапторст очоод багаа тэргүүлэх боломжтой байсан ч хоёр тоглолт хийгээд л дахиад бэртэл нь сэдэрч, ийнхүү багаасаа хасагдахад хүрсэн юм. Гэвч тэрээр гэрээнийхээ мөнгөн дүнг аваад чөлөөт агент болсон. Гэвч Даллас Маверикс түүнээс их зүйл хүлээж байгаа гэдэг нь багийн эзэн Марк Кубан өөрийн твиттэр дээрээ “Пежа одоо Маверик боллоо” гэж бичсэнээс харагдаж байна. Маверикс энэ тоглогчийнхоо хариуд сэлгэний төвийн тоглогч Алексис Ажинка болон Испанид тоглож байгаа Георгис Принтезисийг өгч байгаа аж. Нэг ёсондоо Пежагийн 15 сая долларын гэрээг биш хямдхан үнээр аваад, оронд нь Далласт мөн хямдхан хоёр тоглогч өгч байгаа аж. Марк Кубаны энэ бизнес ухаан лигийн дүрмийг зөрчсөн эсэх талаар хяналт шалгалтыг явуулж байгаа аж.
Score Studio