Оскарын түүхэнд анх удаа эмэгтэй хүн шилдэг найруулагч болов

Хуучирсан мэдээ: 2010.03.08-нд нийтлэгдсэн

Оскарын түүхэнд анх удаа эмэгтэй хүн шилдэг найруулагч болов

Оскарын түүхэнд анх удаа эмэгтэй хүн шилдэг найруулагч болов
Ням гаригийн үдэш найруулагч Kathryn Bigelow “Hurt Locker” киногоороо Оскарын түүхэнд шинэ хуудас нээв. Тэрбээр Оскарын наадамд шилдэг кино найруулагчийн шагналын эзэн болсон анхны эмэгтэй боллоо. Оскарын хамгийн хүндтэй шагналд тооцогддог Шилдэг зураглал болон Шилдэг найруулагч хоёроос гадна дахиад дөрвөн ч шагналыг хүртсэн Иракийн дайны сэдэвтэй “Hurt Locker” киноны найруулагч Kathryn Bigelow тайзан дээр хоолой нь чичрэн байж “Энэ бол миний амьдралын хамгийн жаргалтай агшин. Өөр юу гэж хэлэхээ ч мэдэхгүй байна” гэж хэлж цугласан олны сэтгэлийг хөдөлгөв. Тэрбээр цааш нь “Би энэ шагналаа Ирак, Афганистан болон дэлхийн өнцөг булан бүрт цэргийн алба хааж байгаа бүх хүмүүст зориулж байна” гэж хэлсэн байна.
Kathryn Bigelow Оскарын кино наадмын түүхэнд шилдэг кино найруулагчийн төрөлд нэр дэвшсэн дөрөв дэх эмэгтэй найруулагч болсон юм. Дашрамд дурдахад, хамгийн сүүлд 2003 онд "Lost in Translation" киногоороо найруулагч Sofia Coppola уг төрөлд нэр дэвшиж байсан билээ. Түүнээс өмнө 1993 оны Кино академийн шагналд найруулагч Jane Campion "The Piano" киногоороо, 1975 онд Lina Wertmuller "Seven Beauties" киногоороо тус, тус нэр дэвшиж байжээ.
"Yentl", "The Prince of Tides" зэрэг киноны найруулагчаар ажиллаж байсан нэрт дуучин Barbra Streisand Оскарын түүхэн дэх анхны шилдэг эмэгтэй найруулагчийг тайзан дээр урин залав. Шагнал гардуулах ёслолын ажиллагааны туршид Kathryn Bigelow өөрийн экс нөхөр, энэ үдшийн хамгийн хүчтэй өрсөлдөгч James Cameron-ны яг урд талын суудалд суусан байна. Kathryn Bigelow-ын ялалтыг зарлах агшинд James Cameron алга ташин “Тийм ээ, тийм” гэж хашгирсан гэнэ.
Ж.ИНДРА
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж