”Формула I”-д оролцох багуудын нэр тодорчээ

Хуучирсан мэдээ: 2010.03.08-нд нийтлэгдсэн

”Формула I”-д оролцох багуудын нэр тодорчээ

61 дэх удаагийн дэлхийн аваргын тэмцээн долоо хоног дутуу байхад Олон улсын авто холбоо оролцогчдынхоо нэрсийн жагсаалтыг нийтэд зарлалаа. Энэ удаагийн дэлхийн аваргад 12 баг оролцохоор болжээ. Эдгээр багуудын дотор алдарт "Stefan GP", "US F1"  багууд алга байгаа нь тэмцээний өмнөх шалгаруулалт хэр зэрэг хатуу чанга болсныг илтгэж байгаа юм. Дээр нэр дурдсан хоёроос бусад бүх хуучин баг оролцохоор болсон бөгөөд түүнчлэн хасагдах хэмжээнд яригдаж байсан "Lotus" болон "Virgin" багууд ч улирлын өмнөх гараануудаа амжилттай хийн багийн бүрэлдэхүүнээ зарлажээ. Харин дээрх хоёр багийн хасагдаж үлдсэн хоосон орон тоон дээр гурван баг өрсөлдсөний эцэст "Campos" шаардлага хангасан боловч тэр "HRT F1" гэдэг нэрээр оролцохоор болсон байна.
   Зохион байгуулагчид "US F1" багийг бэлтгэл бүрэн хангагдаагүй гэдэг үндэслэлээр энэ удаад оролцуулахаас татгалзжээ. Сонирхуулж хэлэхэд "BMW Sauber" баг энэ удаа хуучин нэрээрээ байгаа боловч цаашдаа "Формула I"-ээс гарахаар болсон байна. "Lotus F1" баг "Lotus Racing" нэртэй болсон. Мөн "HTR F1" багийн хоёр дахь нисэгч одоогоор хэн болох нь тодорхойгүй байна. Одоо байгаа мэдээгээр бол индиан нисэгч Каруи Чандхокийг хамгийн өндөр магадлалтай гэж үзэж байгаа юм. Энэ бүхнийг эс тооцвол  бусад бүх талаараа "Формула I"-ийн дэлхийн аваргын тэмцээн эхлэхэд бэлэн болсон байна.
   Оролцох баг болон нисэгчдийн жагсаалтыг харууллаа.
"Vodafone McLaren Mercedes" баг
1.    Женсон Баттон /Британи/
2.     Льюис Хэмилтон /Британи/
"Mercedes GP Petronas Formula one" баг
      3. Михаэль Шумахер /Герман/
      4. Нико Росберг /Герман/
"Red Bull Racing"
      5. Себастьян Феттель /Герман/
      6. Марк Уэббер /Австрали/
"Scuderia Ferrari Marlboro"
      7. Фелипе Масса /Бразил/
      8. Фернандо Алонсо /Испани/
"AT&T Williams"
      9. Рубенс Баррикелло /Бразил/
      10. Нико Хюлькенберг /Герман/
"Renault F1" баг
     11. Роберт Кубица /Польш/
      12. Виталий Петров /Орос/
"Force india F1" баг
     13. Адриан Сутиль /Герман/
     14. Витантонио Льюцци /Итали/
"Scuderia Toro Rosso" баг
     15. Себастьян Буэми /Швейцар/
     16. Хайме Альгерсуари /Испани/
"Lotus Racing" баг
     17. Ярно Трулли /Итали/
     18. Хейкки Ковалайнен /Финлянд/
"HRT F1" баг
     19. Тодорхой бус байгаа
     20. Бруно Сенна /Бразил/
"BMW Sauber F1" баг
     21. Педро де ла Роза /Испани/
     22. Камуи Кобаяши /Япон/
"Virgin Racing" баг
     23. Тимо Глок /Герман/
     24. Лукас ди Грасси /Бразил/
                                                                                                        Л.Золбаяр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж