Дууны хурднаас ч хурдан компьютер

Хуучирсан мэдээ: 2011.01.25-нд нийтлэгдсэн

Дууны хурднаас ч хурдан компьютер

Их Британи. Япон, Канад, Германы эрдэмтэд квант ашиглан дууны хурдыг давах хүчин чадал бүхий компьютер зохион бүтээжээ. Өндөр нарийвчлалтай 10 тэрбум хос квантын сүлжээ үүсгэн энэхүү үр дүнд хүрсэн байна. "Энгийн компьютер нэг агшинд ганц үйлдэл гүйцэтгэдэг. Хэдийгээр олон програм, цонх   нээж,   ачаалж   болдог   ч   тэр хэрээр хурд нь удааширдаг. Тэгвэл энэхүү компьютерт мянган програм зэрэг ажиллуулсан ч дуунаас хурдан байх болно" хэмээн Оксфордын их сургуулийн эрдэмтэн Жон Мортон тайлбарлажээ. Уг компьютерийн CPU буюу төв процессор соронзон орны өндөр үйлчлэлтэй нь хурданд эерэгээр нөлөөлдөг аж. Сонирхуулахад, квант бол атом дахь хамгийн жижиг буюу цааш үл хуваагдах хэсэг юм.

Эх сурвалж: “Компьютер таймс”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж