Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргад хариуцлага тооцно

Хуучирсан мэдээ: 2010.03.07-нд нийтлэгдсэн

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргад хариуцлага тооцно

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Ганхүүг албан тушаалаас нь чөлөөлөх асуудал хөндөгдөж эхэлжээ. Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын ээлжит хуралдаанд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга нийслэлийн амаржих газруудад үүсээд байгаа асуудалтай холбогдуулж, мэдээлэл хийсэн. Нийслэлийн нэгдүгээр төрөхийн бохирын хоолой өнгөрсөн оны долдугаар сард анх хальж, энэ талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын хэлтсийнхэн нийслэлийн Эрүүл мэндийн газарт хандан удаа дараа шаардлага тавьж, аюултай байдал үүсээд буйг мэдэгдсэн ч ямар ч арга хэмжээ аваагүй. Улмаар энэ нь даамжирсаар хүйн халдвар гарахад нөлөөлсөн гэж үзжээ. Нийслэлийн нэгдүгээр амаржих газарт хүйн халдвар гарсны дараа даргыг нь албан тушаалаас нь чөлөөлсөн бол гэм бурууг үүрэлцэх ёстой нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Ганхүү өнөөдрийг хүртэл ажлаа үргэлжлүүлэн хийж байгаа нь зүйд нийцэхгүй гэж албаны зарим хүн үзсэн аж.
Ерөнхий сайд С.Батболд амаржих газруудад үүсээд байгаа асуудалтай холбогдуулж, гэм буруутай этгээдэд хариуцлага тооцохыг Эрүүл мэндийн сайдад үүрэг болгоод буйн дагуу Ц.Ганхүү дарга тооцох бололтой.

Г.Дарь 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж