Завхан аймгийн хэмжээнд дөрвөн сум гамшгийн, 16 сум зудтай гэсэн ангилалд багтаад байгааг Онцгой байдлын ерөнхий газраас зарласны дагуу өнгөрсөн хугацаанд олон улсын байгууллага болон Засгийн газрын хандив тусламж тус аймагт нэлээдгүй хүрчээ. Гэвч сумын Засаг дарга нар тэрхүү тусламжийг танил тал, ах дүү хамаатан садандаа өгч гамшигт нэрвэгдэн, малаа зудад алдан, амьжиргааны эх үүсвэргүй болоод буй малчинд хүргэхгүй байна гэх үгийг иргэд УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг тойрогтоо ажиллах үеэр дуулгалаа. Хариуд нь гишүүн “Зудад нэрвэгдсэн малчинд өгөх ёстой тусламжийг Засаг дарга албан тушаалаа ашиглан танил тал, ах дүү рүүгээ “гулгуулсан” бол Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг зарлан хуралдуулаад албан тушаалаас нь огцруулах эрх бүрэн бий” гэсэн хариу өгөв.
Г.Дарь