Оскар зохион байгуулагчид Борат Камероныг гомдоохоос айж байна

Хуучирсан мэдээ: 2010.03.07-нд нийтлэгдсэн

Оскар зохион байгуулагчид Борат Камероныг гомдоохоос айж байна

Оскарын ёслолыг зохион байгуулагчид Саша Барон Коэнийг шагнал гардуулах хөтлөгчдийн нэгэнд оруулсан. Гэвч тэд энэ шийдвэрээ эргэн харахад хүрчээ. Зохион байгуулагчид Коэнийг шууд нэвтрүүлгийн тайзан дээрээс Жеймс Камероныг гомдоох вий гэдгээс айж байна. Борат болон Бруногийн эрээ цээргүй дүрээр нэрд гарсан Коэн нь ёслолын үйл ажиллагааны үеэр цэнхэр арьстай харь гаригийн жирэмсэн хүүхэн болон хувирч хүүхдийн эцэг болох Камеронд хаягдаж байгаа байдлыг дүрслэн үзүүлэх бодолтой байжээ. Үүнийг олж мэдсэн найруулагч Бил Меканик Коэнийн энэхүү дэндүүлсэн гэмээр тоглоомыг хөтөлбөрөөс хассан байна. Учир нь  Бил Меканик Жеймс Камеронтой "Титаник" кинон дээр хамт ажиллаж байсан тул "Аватар"-ын найруулагчийн ааш занг дэндүү сайн мэддэг болсон гэнэ. Хэрэв Коэн ийм эрээгээ алдсан зүйл хийвэл Камерон ёслолын үйл ажиллагааг шууд хаяж гарах болно гэж үзэж байгаа ажээ.
                                                                                                                              Л.Золбаяр 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж