Жонни Депп ”Карибын тэнгисийн дээрэмчид-7” кинонд тоглоно

Хуучирсан мэдээ: 2010.03.07-нд нийтлэгдсэн

Жонни Депп ”Карибын тэнгисийн дээрэмчид-7” кинонд тоглоно

Жонни Депп нь "Карибын тэнгисийн дээрэмчид" киноноос татгалзах бодолгүй байна. Өмнө нь олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр ташаа мэдээлэл тарж байсан билээ. Энэ тухайгаа жүжигчин "Paradе" сэтгүүлд ярьжээ. "Ахмад Жекийг би их санаж байна гэдгээ ойлгосон. Түүний дүр надад их ойр байдаг. Жекийн хувцсыг өмсч зураг авалтын талбай дээр гарах мөчийг тэсэн ядан хүлээж байна. Зарим хүн Деппийг мөнгөний төлөө үүнийг хэлж байна гэж бодож магадгүй. Тэгвэл тийм биш. Би Жект хайртай. Киноны долдугаар ангид уривал би бэлэн" гэж өгүүлжээ. Өмнө нь "Walt disney" студийн удирдагч Дик Кукийг гэнэт халагдсаны дараа жүжигчин ярилцлага өгөхдөө "Карибын тэнгисийн дээрэмчин" киноны үргэлжлэлд тоглох эсэхээ мэдэхгүй байна гэж хэлж байсан юм. Бидэнд байгаа мэдээгээр бол дээрх киноны үргэлжлэлийг 2010 оны зунаас хийж эхлэн 2011 оны дундуур нээлтээ хийх төлөвлөгөөтэй байна. Кино зохиолыг Тим Пауэрсийн "Хачин давалгаан дээр" үндэслэн бичнэ. Киноны найруулагчаар "Ес" мюзиклийг бүтээгч Роб Маршал ажиллах юм гэсэн.
                                                                                                                               Л.Золбаяр  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж