Владимир Кличко Поветкинтой тулалдахаар тохиролцжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.07-нд нийтлэгдсэн

Владимир Кличко Поветкинтой тулалдахаар тохиролцжээ

Украины хүнд жингийн боксчин Владимир Кличко 2010 оны намар Оросын тамирчин Поветкинтой тулалдахаар болов. Энэ тухай түүний ах Виталий Кличко хэлсэн гэж “Интерфакс” мэдээлжээ. Түүний хэлснээр бол ийм тулаан хийхийн тулд Поветкин, Кличко нар 2010 онд оролцох бүх тэмцээндээ ялах ёстой.
Владимир Кличко IBF/Олон улсын боксын холбоо/-ын дэлхийн аваргын цом, WBO/Бүх дэлхийн боксын байгууллага/-ын аваргын цомын эзэн. Поветкины хувьд IBF-ын цомыг авах хамгийн их магадлалтай хүнээр тодорсон.
    2008 оны нэгдүгээр сард Поветкин Америкийн боксчин Эдди Чемберсийг хожсоноор IBF-ын бүсийн төлөө нэр дэвшсэн. Тэрбээр 2008 оны сүүлээр Кличкотой тулалдах байсан ч бэртлээс болж хойшлуулсан. 2010 оны нэгдүгээр сард Поветкины промоутер Владимир Хрюнов Кличкотой хийх тулааны яриа хэлэлцээгээ түр зогсоосон гэж мэдэгдэж байлаа. Поветкин дараагийн тулаанаа 2010 оны гуравдугаар сарын 13-нд Берлинд Мексикийн боксчин Хавер Моротой  хийх бол Кличко гуравдугаар сарын 20-нд Дюссельдорф хотод цолоо хамгаалах тоглолтыг Америкийн Чемберстэй хийнэ. Чемберс нь WBO-ын бүсийн аваргад нэр дэвшиж буй юм.
                                                                                                                              Л.Золбаяр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж