ХБНГУ-ын "Frauenhofer Institute for Telecommunications" компанийн мэргэжилтнүүд нэгэн өвөрмөц төхөөрөмжийг зохион бүтээжээ. 3D дэлгэц бүхий энэ машин худалдагчдыг завгүй үед хэрэглэгчдэд бараа бүтээгдэхүүний тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөх үүрэгтэй юм байна. Худалдан авагч сонирхсон зүйлийнхээ нэр бүхий тусгай товчлуурыг л дарахад хангалттай аж. Эл төхөөрөмжид худалдаанд гаргасан бүх бүтээгдэхүүний өнгө, хэмжээ, материал, чанар, үзүүлэлтүүдийг тусгай програмаар кодлон бичих бөгөөд энэ мэдээллийг машин хэрэглэгчдэд уншиж танилцуулах аж.
Эх сурвалж: “Компьютер таймс”