Английн хөлбөмбөгийн клубууд ”Play off”-ын саналыг хүлээн авахаас татгалзав

Хуучирсан мэдээ: 2010.03.07-нд нийтлэгдсэн

Английн хөлбөмбөгийн клубууд ”Play off”-ын саналыг хүлээн авахаас татгалзав

Аваргуудын лигт оролцох дөрөв дэх багийг тодруулахын тулд Английн премьер лиг "Play off" системийн саналыг авч хэрэгжүүлэхээс татгалзжээ. "BBC News" мэдээлж байгаагаар премьер лигийн удирдлагуудын хурал ийм шийдвэр гаргажээ. Тэд  европын аваргуудын лигийн тэмцээнд орох дөрвөн эрхийн нэгний төлөө Английн үндэсний лигийн 4-7 дугаар байранд байгаа багууд халз тулаан хийн дөрөв дэх оролцогчийг гаргах саналыг өнгөрсөн сарын дундуур гаргасан билээ. Хурлын үед дөрвөн том гэгдэх "Челси", "Манчестер юнайтед", "Арсенал", "Ливерпуль"-ийн төлөөлөгчид энэ саналыг хамгийн их эсэргүүцэж байсан бөгөөд хэдэн цагийн турш хэлэлцсэний эцэст нэгдмэл байр сууринд хүрсэн бололтой. Английн хөлбөмбөгийн премьер лигийн гүйцэтгэх захирал Ричард Скадэмор "BBC News"-д өгсөн ярилцлагадаа "Бид энэ шинэ системийг их удаан хэлэлцлээ. Их ч удаан маргалдлаа. Эцэс сүүлд нь энэ санаанаас татгалзсан. Ирээдүйд ч гэсэн дахин босгохооргүй болголоо" гэж мэдэгджээ. Гэхдээ тэрбээр юунаас болж татгалзах болсон тухайгаа тодруулсангүй. Энэ саналыг дэмжлээ гэхэд шинэ дүрмийг гурван жилээс наана хэрэгжүүлэх боломжгүй. Учир нь 2013 он хүртэл лиг телевизийн компаниудтай гэрээгээ хийчихсэн байгаа.
  Гуравдугаар сарын 5-ны өдрийн байдлаар Английн аваргын тэмцээнд "Челси" 61, "Манчестер юнайтед" 60, "Арсенал" 58, "Тоттенхэм" 49, "Ливерпуль" 48 оноогоор эхний зургаан байранд бичигдэж байна.
                                                                                                                             Л.Золбаяр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж