Исланд улс бүх нийтийн санал асуулгаар өрөө төлөх төлөвлөөтэй байсан ч бүтэлгүйтлээ

Хуучирсан мэдээ: 2010.03.07-нд нийтлэгдсэн

Исланд улс бүх нийтийн санал асуулгаар өрөө төлөх төлөвлөөтэй байсан ч бүтэлгүйтлээ

Хоёрдугаар сарын 6-ны өдөр ББС агетлагт мэдээлснээр Исланд улс ард иргэдээсээ бүх нийтийн санал асуулга асуух гэж байгаа гэж мэдээлж байсан. Харин өнөөдөр буюу 7-ны өдөр санал асуулгад оролцогчдын 93 хувь нь “үгүй” гэсэн хариу өгөөд байгаа аж. Исландын “Icesave” банк Их Британи болон Нидерландад их хэмжээний өртэй билээ. Тэд бүх нийтийн санал асуулга явуулж төлөх ёстой өрөө буцаан төлөх төлөвлөгөөг тус улсын Засгийн газраас гаргасан ч энэ нь хэрэгжихгүй болоод байна. Исландчуудаас “Icesave” банк хоосорсны дараа Их Британи болон Нидерландаас зээлсэн өрөө төлөх санал хураахад нийт хүмүүсийн масс дургүйцлаа илэрхийлжээ. Англи болон Голландын Засгийн газар 3.8 тэрбум еврогийн өрөө нөхөн төлөхийг хүсчээ. Баасан гаригт гурван орон яриа хийсэн боловч гэрээ хэлэлцээрч хүрч чадаагүй.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж