Ларри Пэйж ”Google’’-ийн гүйцэтгэх захирал болно

Хуучирсан мэдээ: 2011.01.25-нд нийтлэгдсэн

Ларри Пэйж ”Google’’-ийн гүйцэтгэх захирал болно

"Google""-ийг үндэслэн байгуулагчдын нэг Ларри Пэйж ирэх дөрөвдүгээр .сараас эхлэн компанийхаа гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллахаар болжээ. Энэ албыг мөн л "Google""-ийг үүсгэн байгуулагчдын нэг Эрик Шмидт арван жил хашсан бөгөөд тэрээр цаашид Ларри Пэйжийн доод албан тушаалд ажиллах болжээ. "Google""-ээс мэдээлснээр Шмидт цаашид гэрээ хэлэлцээ, хамтын ажиллагаа, бизнесийн харилцаа өргөжүүлэлт, хэрэглэгчийн сэтгэл ханамжийн асуудал дээр илүү санаа тавьж ажиллах юм байна. "Google" компанийн өнгөрсөн жилийн орлого 8.44 тэрбум ам.доллар, цэвэр ашиг нь 2.54 тэрбум ам.долларт хүрч огцом өссөн гэсэн тайлан гарсны дөнгөж дараа ийм мэдээлэл хийсэн нь олныг гайхашруулжээ. Учир нь, хөрөнгө оруулагчид илүү туршлагатай, сайн удирдагчдыг шаардаж байгаа энэ үед туршлага багатай хүнээр удирдуулах шийдвэр гаргасан нь ийнхүү олны анхаарал татжээ. Шинжээчид ч мөн Ларри Пэйжийг туршлага багатай болохоор хөрөнгө оруулагчдад болгоомжлол төрүүлэх сөрөг талтай гэж үзэж байгаа аж. Шмидт энэ талаар блогтоо "Миний бодлоор Ларри компаниа удирдахад бэлэн болсон. Энэ олон жилийн турш Ларри, Сергей нартай хамтарч ажиллаж байгаадаа сэтгэл хангалуун байдаг" гэж бичжээ. Сергей Брин бол "Google""-ийн үүсгэн байгуулагчдын нэг юм.

Эх сурвалж: “Компьютер таймс”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж