Сомалийн эрэг хавийн усан хилд Европын орнуудын тэнгисийн цэргийн хөлөг онгоцууд Сомалийн далайн дээрэмчидтай дөрвөн удаа буудалцлаа. Дээрэмчдын бүх довтолгоог няцааж тэднээс 10 хүнийг барьсан байна.
Дээрэмчид эхлээд францын загас агнуурын хөлөг онгоцонд довтолсон боловч уг онгоцтой тэдний завь мөргөлдөн живсэн байна. Зургаан дээрэмчид усанд унасны хоёр нь живж, бусад нь баригджээ. Өөр нэг сөргөлдөөнөөр НАТО-гийн онгоцнууд дээрэмчдийн хоёр завийг живүүлэн 11 хүнийг нь барьсан байна. Испанийн хоёр загас агнуурын хөлөгт дээрэмчид довтолсон боловч тэдний довтолгоог буудан зогсоожээ.