
Харин энэ удаад тэрбээр жолоочоо алгадсан нь түүний ээлжит танхайрал боллоо. Тэрбээр жолоочийг нэг өдрөөр хөлсөлсөн байсан бөгөөд Ноамигийн хар өнгийн Cadillac Escalade машиныг жолоодож байсан байна. Тэрбээр жолоочоо алгадаж, толгой руу нь цохин биеийг хөхрүүлсэн тул Нью Йорк хотын цагдаагийн газарт дуудагдсан байна. Кэмбелл сайн дураараа цагдаагийн газар ирж, мэдүүлэг өгчээ. Ноами Кэмпбэллийн хэвлэлийн төлөөлөгч “Энэ хэрэг шүүхийн танхимд дуудагдахаар хэмжээнийх биш” гэж мэдэгджээ. Харин цагдаагийн газраас энэ хэргийг шалгаж Кэмбеллд оногдуулах шийтгэлийн талаар ярилцаж байгаа аж. Кэмпбелл арын суудалд сууж байхдаа уурлан хэд хэдэн удаа цохисон гэж хөлсний жолооч мэдүүлсэн байна.