“Paramount pictures” кино компанийн толилуулж буй ХАРААЛ ИДСЭН АРАЛ /SHUTTER ISLAND/ триллер нь өнгөрсөн сарын 12-нд дэлхий нийтээр нээлтээ хийсэн билээ. Уг кино нь Box Office-ын шилдэг 10 киноны тэргүүн байранд шалгарч байсан ба гол дүрд алдарт жүжигчин Леонардо Ди Каприо тоглосон ажээ. Киноны найруулагчаар Мартин Скорсез ажилласан бөгөөд тэрбээр киноны зураг авалт нилээд амаргүй байсныг дурьдсан юм. Зураг авалтын талбай дээр болж байгаа зүйлсийг бүх хүн жинхэнээсээ болж байгаа мэтээр хүлээж авдаг байсан гэсэн бол жүжигчин Леонардо Ди Каприогийн хувьд өнгөрснөө эргэн дурсах, хий юм хардаг хэсэгт тоглоход амаргүй байсан гэжээ. Гол дүр нь нэг бодит байдлаас нөгөө рүү шилжин орох бөгөөд түүнд чухам юу харагдаад байгааг ойлгоход туйлын хэцүү байдаг байна. Энэхүү кино нь аймшгийн сэтгэл зүйн триллер хэдий ч өөр олон тайлагдашгүй зүйлийг агуулсан юм. Массачутсын эргийн үржил шимгүй алс бөглүү нэгэн арал дээр АНУ-ын хоёр маршал гэнэт дуудагдсан байлаа. Галзуу гэмт хэрэгтнүүдийг хорьдог эртний цайзад тэднийг санаатайгаар алах гэмт хэргийн үл үзэгдэх далд нууцын мөрөөр тэд орох болно…
Б.Болор-Эрдэнэ
Б.Болор-Эрдэнэ