Нийслэлд амьдарч буйн төлөө татвар төлдөг болно

Хуучирсан мэдээ: 2010.03.07-нд нийтлэгдсэн

Нийслэлд амьдарч буйн төлөө татвар төлдөг болно

Нийслэлд амьдарч буйн төлөө татвар төлдөг болно
Улаанбаатар хотод жил бүр 30-40 мянган хүн шилжин ирдэг ажээ. Шилжилт хөдөлгөөн чөлөөтэй болсон үеэс хотын хүн амын тоо механикаар өсч, нийт хүн амын тал хувь нь нийслэлдээ амьдардаг болоод байгаа. Энэ нь хотын ачааллыг нэмэгдүүлээд зогсохгүй хөдөө орон нутаг эзгүйрэх, хөгжил нь доройтох нэг үндсэн шалтгаан болж байна гэж үзсэн тул нийслэлийн иргэдээс татвар авдаг болох талаар яригдаж эхэллээ. Энэ нь нийслэл хотод амьдарч буйнхаа төлөө татвар төлдөг болно гэсэн үг юм. Одоогийн байдлаар энэ асуудал төсөл төдий яваа боловч хэрэгжүүлэхээс аргагүй гэж хотын удирдлагууд үзэж байгаа ажээ. Нэг иргэнээс хэдий хэрийн татвар авах нь тодорхойгүй ч энэхүү хөрөнгийг нийслэлд аж төрж буй иргэдийн ая тухтай байдлыг бүрдүүлэхэд  зориулан ашиглахаар төсөл боловсруулаад байгаа юм байна. Харин алслагдсан дүүрэгт амьдрагсдыг татвараас чөлөөлөх гэнэ. Ингэснээр Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахад тустай гэж үзжээ.
Д.ЦЭЦ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж