Дундговь аймгийн Засаг дарга Д.Чандмань, Өмнөд Солонгос улсын “Ора Мон глобаль” компаны ерөнхий захирал Ким юм жү нар Мандалговь хотноо хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа. Газрын гүний усны усны судалгаа, шинжилгээний автомат тоног төхөөрөмжийг Дундговь аймгийн нутаг дэвсгэрт суурилуулснаар мэргэжлийн байгууллага аймгийнхаа хүн амын ундны усны бохирдол, хатуулаг, эрүүл ахуйн шаардлага хангалт зэрэг арав гаруй үзүүлэлтийг Байгаль орчны алба дээр байрлуулсан хянах самбараас хянаж байх боломжийг бүрдүүлэх бөгөөд энэ төхөөрөмжийг Солонгосын талаас нийлүүлэх асуудлыг уул санамж бичигт тусгасан юм. Ирэх гуравдугаар сард тус аймгийн төлөөлөгчид Солонгос улсад айлчилснаар уул санамж бичгийг хэрэгжүүлэх ажил баталгаажих юм, Ингэснээр газрын гүний усыг анх удаа автоматаар шинжлэх төхөөрөмж Монгол орны хэмжээнд ашиглагдаж эхлэх бөгөөд газрын гүний ундны усны хаөтуулаг, бохирдол ихтэй Дундговь аймгийн хувьд нэн чухал ажил болно гэдгийг гарын үсэг зурах үеэр хоёр тал онцлон тэмдэглэлээ,
С.ПҮРЭВСҮРЭН