Фэшн-гэрэл зургийн талбарт дэлхийд тэргүүлэгч гэхэд хилсдэхээргүй алдарт гэрэл зурагчин Рассел Жеймс нь энэ салбарт амжилтын оргилд хүрсэн ихэнхи уран бүтээлчдийн адилаар өдгөө Нью-Йорк хотноо ажиллаж амьдардаг байна. Тэр зєвхєн гэрэл зургаар дагнах биш, харин үе үе кино, видео клип, зурагтын реклам зэргийн найруулагчаар ажилладаг ажээ. Түүний байнгын үйлчлүүлэгч-брэндүүдээс дурьдвал: Rolex, Hermes, Victoria"s Secret, Sports Illustrated, Evian, Revlon… гээд хүн бүрийн мэдэх алдартай нэрүүдийн дуусашгүй жагсаал үүснэ. За ингээд хамгийн алдартай fashion-photograper-ийн нүдээр бvсгvй хүний гоо vзэсгэлэн, уян тансаг байдлыг мэдэрч, сэтгэлийн өвөрмөц таашаалыг хүртэхийг урьж байна.