Сара Пейлин нь Америкийн Нэгдсэн Улсын Аляска
мужийн амбан захирагч билээ. Тэрээр саяхан нэгэн илтгэлийнхээ vеэр алган
дээрээ “шипи” –тэй ярьж байгаад хурц хараатай гэрэл зурагчдын дуранд
єртжээ. Хурц хараатай гэлтгvй энгийн vзэгчдэд хvртэл тvvний гар дээрхи
бичгvvд харагдахаар байв. Тэрээр алган дээрээ “эрч хvч”, “татвар”,
“америк сэтгэлгээг дээшлvvлэх” гэх зэрэг vгнvvдийг бичсэн байжээ. Мєн
“тєсвийн хєрєнгє” гэсэн vгийг “татвар” гэхийнхээ ємнє бичсэн байсан ч
яагаад ч юм балласан байв. Тvvний энэхvv “шипи хэрэглэх зуршил нь” ажил
vйлсэд нь сайнаар нєлєєлдєг байж болох ч тvvнийгээ санамсаргvйгээр олонд
ил харуулсан нь их гvрний том улс тєрчийн хувьд хєгжилтэй бєгєєд гэмгvй
“алдаа” гэмээр санагдлаа. Гэвч илтгэх урлагт эхлэн суралцаж байгаа
залууст маань олны ємнє ярих гол зvйлсээ ингэж тvлхvvрлэн бичиж байвал
тохиромжтой зєв арга ажээ. За ингээд Сара Пейлины хэрхэн “паакталсныг”
хамтдаа сонирхоцгооё.