Өсвөрийн чөлөөт бөхийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн боллоо

Хуучирсан мэдээ: 2010.03.05-нд нийтлэгдсэн

Өсвөрийн чөлөөт бөхийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн боллоо

Баруун таван аймгийн өсвөрийн чөлөөт бөхийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн Улаангом хотод энэ сарын 1-3-ны өдрүүдэд болж дүнгээ гаргалаа.
Тэмцээнд 18 жин тус бүрд 170 өсвөрийн бөхчүүд авхаалж самбаа сорин барилдаж, багийн дүнгээр Увс аймгийн тамирчид түрүүлж, Завхан, Ховдын өсвөр бөхчүүд удааллаа.
Улаангом хотын Спортын ордонд болсон бүсийн хэмжээний томоохон энэ тэмцээнээс шалгарсан жин тус бүрийн эхний гурван байранд шалгарсан эрэгтэй, эмэгтэй тамирчид Улаанбаатарт хотноо болох улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм байна.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж