ИНЕГ-ын дарга С.Батмөнхийг одонгоор шагнав

Хуучирсан мэдээ: 2011.01.25-нд нийтлэгдсэн

ИНЕГ-ын дарга С.Батмөнхийг одонгоор шагнав

Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга С.Батмөнхийг Монголын үндэсний олимпийн хорооны дээд шагнал “Алтан-Очир” одонгоор шагнажээ. Монголын спортын хөгжлийг дэмжсэн хийгээд Бээжингийн олимпод амжилт гаргахад гүйцэтгэсэн үүргийг нь үнэлж ийнхүү шагнасан гэнэ. Шагнал гардах үеэр С.Батмөнх хэлэхдээ “Манай салбарын сайд өөрөө тамирчин хүн. Тиймээс бид ирэх жил болох Лондоны олимпийг ч яамныхаа хэмжээнд дэмжих болно” хэмээн амлажээ. Дашрамд дурьдахад Бээжингийн олимпийн алтан медальт, Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган ч мөн ИНЕГ-ын тамирчин юм.

Зохиогчийн эрх:

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж