Германы хөлбөмбөгийн шигшээ багийн польш гаралтай тамирчин Лукаш Подольски Германы спортын DSF сувгийн сурвалжлагчтай маргалджээ. Герман Аргентинтай хийсэн тоглолтод 1:0-оор харьцаагаар хожигдсоны дараа сурвалжлагчийн сайн тоглолт үзүүлсэнгүй гэж хэлсэн үг түүний уурыг хүргэжээ. Тоглолтын дараа сурвалжлагч Кристиан Ортлепп түүнд хандан "Энэ бол таны Германы төлөө тоглосон сайн тоглолт байсангүй. Та өнөөдрийн хамаг эрч хүчээ бие халаалтын үед л гаргасан юм биш үү" гэжээ. Энэхүү дүгнэлт хөлбөмбөгчний эгдүүг хүргэсэн бололтой. Үүний хариуд хөлбөмбөгчин сурвалжлагчийн гарт байсан утсыг цохиж унагаахыг оролджээ. Сурвалжлагч Ортлеппийн ярьснаар Подольски түүний хэлснийг буруу ойлгосон гэнэ. Үүний зэрэгцээ сурвалжлагч Подольски түүн рүү дайрч зодох гэж оролдоогүй гэдгийг тодруулж хэлсэн байна.
Герман Аргентины багийн тоглолт өнгөрсөн гуравдугаар сарын 3-ны өдөр болсон бөгөөд Подольски талбай дээр 90 минут өнгөрүүлсэн боловч олигтой тоглолт үзүүлж чадаагүй байна.
Л.Золбаяр
Герман Аргентины багийн тоглолт өнгөрсөн гуравдугаар сарын 3-ны өдөр болсон бөгөөд Подольски талбай дээр 90 минут өнгөрүүлсэн боловч олигтой тоглолт үзүүлж чадаагүй байна.
Л.Золбаяр