Монголын тулааны спортын шилдгийг шалгаруулах цуврал тэмцээний эхний халз тулаан энэ сарын 27-нд, Мишээл экспо төвд болох юм байна. Харин ирэх 5сарын23-наас эхлэн тэмцээн цувралаар үргэжлэх аж. Одоогоор тулааны спортын тамирчдын чансааг гаргах ажил явагдаж байгаа бөгөөд тэмцээнд оролцох тамирчид мэргэжлийн кикбоксын К-1 дүрмээр 3 минутаар 3 үе тулалдах бөгөөд хасагдах журмаар 51,57,60,63,5, 67, 71 кг-ийн жинд өрсөлдөх юм байна. “М-1” Гран При хэмээн нэрлэгдэж байгаа энэхүү тулааны нэр Монголын №1 гэдгийн товчилсон үг гэнэ.Энэ удаагийн тэмцээнд хөнгөн жинг түлхүү оруулсан нь монгол тамирчдын онцлогийг харгалзаж үзсэн юм байна.Тулааны аваргууд . ирэх 11дүгээр сард тодрох бөгөөд шилдэг тамирчин суудлын машины эзэн болох аж.
Ц.Хишиг