Роберт Бернсийн төрсөн өдөр
Яруу найрагч Роберт Бернс
Сонгодог
яруу найрагч Роберт Бернсийн (Robert Burns, 1759 —1796) төрсөн өдөр Шотландын
үндэсний баяр юм. Шотландчуудаас гадна гайхамшигт яруу
найрагчийн баярыг Британийн олон мужид
тэмдэглэдэг.
Роберт Бернсийн төрсөн өдрийг оройн зоогын хэлбэрээр (Burns Supper) тусгай зохиомжийн
дагуу хийдэг. Эхлээд дуу, хууртай, шлэг уншсан бага зэргийн тоглолт хийнэ. Зөвхөн үндэсний
хоолыг баярын ширээнд өгдөг гэнэ. Бернсийг Шотландын бэлгэдэл гэж үздэг учраас өргөн дэлгэр
энэ баярыг хийдэг ажээ.
Энэ өдөр шотландчууд үндэсний хувцсаараа гоёх ба килт (банзал) ба шотланд даавууны өнгө нь хэн нь
хэний отог вэ гэдгийг хэлж өгдөг ажээ. Ямар отгийн хүн бэ гэдэг нь тэдэнд хамгийн чухал үзүүлэлт юм.
Бернс фермерийн гэр төрсөн ба сургуулиасаа шүлгээ зохиож эхэлжээ. Яруу найргийнх нь сэдэв нь хайр сэтгэл, эрх чөлөө, шотландын
байгаль ба түүх болдог. Яруу найраг нь энгийн мөртлөө их уянгалаг. Шотландчуудад Бернсийн “Сэтгэл зүрх минь
ууланд” (My Heart’s in the Highlands) гэсэн шүлгийг нь ихээхэн шүтдэг бөгөөд мэдэхгүй хүн бараг үгүй.
Ууланд сэтгэл зүрх минь… Одоо ч би тэнд,
Бугын мөрөөр би хад асгаар нь ниснэм,
Бугыг хөөн явахдаа янгир ямааг үргээнэм,
Ууланд миний сэтгэл зүрх минь, харин би өөрөө бэлд нь,
Алдартнуудын элгэн нутаг минь үүрд баяртай!
Хатан зоригтнуудын хойд хязгаар минь, үүрд баяртай!
Хүүгээр чинь би үүрд үлдэнэ!
Үйл явдал
Өвлийн олимпийн анхны тоглолт явагдав
1924 он: Францын зүүн өмнөд Шамони мужид “Парист хийгдэх VIII Олимпиадад зориулсан өвлийн
спортын долоо хоног” нэртэй олон улсын тэмцээн эхлэв.
Тэр нь үнэн
хэрэгтээ Өвлийн олимпийн тоглолтыг эхлүүлжээ. Тэмцээнд 293 тамирчид тэдний тоонд 13 эмэгтэй 16 орноос
ирсэн байлаа. Германыг дайн өдөөгч гээд тэмцээнд оролцуулсангүй харин түүний холбоотон байсан Австри, Унгар урилга авсан байлаа. Цаны уралдаан, уран гулгалт, мөн хоккей ба
хурдан гүйлт ийн төрлөөр уралджээ. Албан бус багийн тэмцээнийг Норвегиуд авсан байв.
Хоккейд Канадын баг аварга болж өрсөлдөгч нараа бүх тоглолтод хожин 110:3 харьцаатайгаар буулган авсан байв.
Анх удаа “Эмми” шагнал гардуулагдав
Гартаа атом барьсан
эмэгтэй «Эмми» баримал
Америкийн телевизийн «Эмми» (англ. Emmy Award) гэх киноны
«Оскар» шагналтай эн зэрэгцэх шагнал анхлан гардуулагдав. Анхны шагналыг
Холливудын спортын клубт гардуулсан байлаа. Шагналын нэр нь анхны телевизийн камеруудад байсан катодын «immy»
гуурсны нэрнээс үүдэлтэй. Гартаа атом барьсан далавчтэй эмэгтэйг уг шагналд дүрсэлжээ.
Атом нь телевизийн шинжлэх ухаан гэж бэлгэдсэн утгатай. Далавч нь телевизийг
урлаг хэмээн харуулж байгаа гэнэ. «Эмми» шагналыг 463 номинациар
гардуулдаг аж.
Хилийн чанадад оройн шагнал болох «Эмми» нь алдартай. Есдүгээр сараас эхлэн гардуулж эхэлдэг. 1972
оноос өдрийн «Эмми» шагнал гардуулагдаж байна. Үүнээс гадна спортын, техникийн орон нутгийн «Эмми» гэж байдаг. Олон улсын шагналыг нь арваннэгдүгээр сард гардуулдаг ажээ. Шагналыг Америкийн телевизийн академи (
Academy of Television Arts & Sciences) спортыг оруулсан оройн бүх нэвтрүүлэгийн
шилдгүүдэд гардуулна. Америкийн үндэсний телевизийн академи (National Academy of Television Arts
& Sciences) нь шагналыг өдрийн болон спортын, мэдээний, баримтат хөтөлбөрүүдийн
шилдэгт өгдөг. Олон улсын телевизийн академи (National Academy of
Television Arts & Sciences) нь АНУ-аас гадна үзүүлэх хөтөлбөрүүдэд шагналаа олгодог ажээ.