Хуучирсан мэдээ: 2010.03.05-нд нийтлэгдсэн

Гуравдугаар сарын 6

Гуравдугаар сарын 6-ны баярууд

 Колонийн
эзэмшлийн үед боолын наймаа хийдэг байсан Форт Кейп Кост боомт

Гана улсын тусгаар тогтнолын баяр. Европчуудын
зууны колончлолын дараах Хар Африкийн орнуудаас хамгийн түрүүнд бүрэн
тусгаар тогтнолоо олсон анхны орон нь Гана болсон юм. Гана чөлөөлөгдсөн
1957 оноос  эхлэн европчуудын колончлолын төгсөгөл эхэлсэн ба түүнээс 10
жилийн дараа зөвхөн Португалийн колониуд үлдэн тэнд чөлөөлөгдөх дайн нь
1974-1975 онууд хүртэл үргэлжилжээ.

 

Өдрийн
ишлэл

 

“Британийн
колони Алтан эрэг нь тусгаар тогтносон Гана улс болж байна”

(1957 оны гуравдугаар сарын 6-нд хүчин төгөлдөр болсон
тусгаар улс Ганын Үндсэн хуулиас)

 Тусгаар
улс Ганын анхны Ерөнхий сайд ба Ерөнхийлөгч Кваме Нкрумагийн хөшөө.

“Алтан эрэг” нэрийг ХV зууны үед португаличууд өгчээ. Тэр
үеийн валют нь алтан элс байсан юм. Ганыг колончлон түүнийг бүх
Африкийн хэмжээнийбоолын наймааны бааз болгох ажил 1482 онд
португаличууд Сан-Жоржи д’Элмина боомт цайзыг барьснаар эхэлсэн байна. 
1637 онд фортыг голландчууд эзэлснээс хойш голланд, дани компаниуд
боолын наймааг эрхэлж ирэв. XIX зуун “амьд бараатай” хөлөг онгоцуудыг
британичууд барьж эхэлснээс 1850 онд даничууд, 1872 онд голландчууд
тэндээс гарч 1896 оноос эхлэн тус улс Британийн мэдлийнх болжээ.

Үйл явдал

 МЭӨ 27 ОН. Ромын дарангуйлагч Юлий Цезарийн өргөмөл
хүү ба залгамжлагч Гай Юлий Цезарь Октавиан  эзэн хаан болоод Август
(бурханы гаралтай) гэсэн тодотгол нэрэндээ авснаас гадна Агуу понтифик
хэмээн өргөмжлөгдлөө. Дээдсийн гэгээн гэсэн энэ цол дээрээ тэрээр дөрвөн
жилийн дараа Ардын трибун гэсэн хууль тогтоох эрхтэй хэргэм авсан юм.
Асар их захиргааг гартаа төвлөрүүлсэн түүний захиргааны үе нь Ромын
эзэнт улсын цэцэглэлийн оргил нь байлаа.

 1475 он. Италийн жижигхэн Капрезе хотын захирагч
Лодовико ди Лионардо ди Боунарроти Симонийн гэр бүлд хүү төрсөнийг
Микеланжело гэж нэрлэжээ. Албан хаагч нарын дээд эгнээнд хүүгээ үзнэ гэж
найдаж байсан итгэлийг тэр биелүүлээгүй ч өөрийн эртний овгийн нэрийг
тэр л алдаршуулсан юм. Микеланжелогийн амьдралд нь хувийн жаргал, найз
нөхдийн дэмжлэг тусламж байгаагүй нь түүнийг зожиг болгон хүрээлэн буй
орчинтойгоо тасралтгүй тэмцэл хийхэд сургажээ. Түүний цорын ганц хайр нь
урлаг болсон ба их мастер“урлаг гэсэн эхнэртэй, миний хүүхдүүд бол
миний бүтээлүүд юм” гэж ярьдаг байжээ

 1899 он. Берлин хотын патентын газар худалдааны
тэмдэгийн бүртгэлд 36433 гэсэн дугаарын дор “Аспарин” гэх нэрийг бичив.
Bayer гэх химийн компанийн мэргэжилтнүүд өвчин намдааж, халуун бууруулах
шинэ үр дүнтэй эмэндээ ийм нэр өгсөн байв. Ацетилсалицилийн хүчлийг
гарган авах технологийг залжж эрдэмтэн Феликс Хофман (1868–1946)
бүтээсэн ба түүнд патентын газраас патент өгөөгүй учир нь иймэрхүү
технологийг 1853 онд Францын химич Шарль Фредрих Герхард (1816–1856)
бүтээсэн байв. Харин түүний бүтээл нь эм болгон хэрэглэхэд тохиромжгүй
байсан гэнэ. Ацетилсалицилийн хүчлийн эхний үсгийг Аспирин гэдгийн эхний
үсэг болгон түүнд уг хүчлийг агуулдаг спирея гэх ургамалын нэрийг нэмэн
шинэ нэрийг үүсгэсэн байна.

2004 ОН. Оросын
Хойд туйлийн “СП-32” станцын дор мөс цөмрөн живжээ. Харин тэнд байсан
12 эрдэмтнийг аварч чадсан юм.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж