Африкийн Кенид болсон үерээс жуулчдыг аварлаа

Хуучирсан мэдээ: 2010.03.05-нд нийтлэгдсэн

Африкийн Кенид болсон үерээс жуулчдыг аварлаа

Орон орны олон жуулчид онгон дагшин байгалийн зэрлэг амьтадыг үзэж сонирхохоор Африкийг зорьдог билээ. Английн хоёр жуулчдаас гадна өөр орны арав гаруй жуулчин Африкийн Кени дахь сафари аялалд хамрагдан явж байжээ. Тэдний камп руу хүчтэй үер орж ирсний дараа тэднийг нисдэг тэргээр аюулгүй газарт хүргэжээ. Ууланд авирагч нар Самбуругийн үндэсний паркад хоноглож байсан. Английн армийн “Royal” нисэх хүчний багийнхан тус нутагт дасгал сургуулилалт хийдэг бөгөөд аврах ажиллагааны багт армийн цэргүүд оролцжээ. Цаг гаруй орсон хүчтэй аадар борооны улмаас Uaso Nyiro голын эрэг эмтэрч, тансаг амралтын газар руу үерлэн орж ирэн, үерийн хүчтэй усанд зааны судалгааны төвийн байр эвдэрчээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж